contact@towersoft.mn   +976 70001011
Онлайн захиалга

Нийгмийн хариуцлага

Тауэрсофт ХХК бүхий л үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бизнесийн үйл ажиллагаагаа шударгаар явуулах, ил тод нээлттэй байж Монгол Улсын хууль дүрмийг чанд сахин, олон улсын дүрэм, стандартуудыг даган мөрдөж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани байхын төлөө ажилладаг.

Компани
Програм хангамж нь эрчимтэй хөгжиж буй шинэ салбар, үүнтэй уялдаад компанийн ажилчдын дийлэнх нь залуу хүмүүс байдаг. Иймд залуу ажилчдыг дэмжих үүднээс төрөл бүрийн ажлууд хэрэгжүүлдэг. Компанийн хамгийн үнэт капиталын нэг бол хүний нөөц. Тиймээс ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулах тал дээр үргэлж анхааран ажилладаг. Ажилчдын эрүүл мэндийг дэмжин чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөдөг ба спортоор хичээллэх, дугуйн болон явган аялал зохион байгуулдаг. 

Харилцагч 
Хэрэглэгч сэтгэл ханамжтай байх нь бизнесийн оршин тогтнох нэг үндэс болдог. Энэ үүднээс бид харилцагчдын сэтгэл ханамжийг байнгын өндөр байлгахыг зорьдог бөгөөд компани нь нэвтрүүлсэн системүүдтэйгээ холбоотой сургалтуудыг зохион байгуулж , гарын авлага бэлтгэн, засвар үйлчилгээг хийж өгдөг.

Ногоон ирээдүй
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, сэргээх тал дээр бид анхааран ажилладаг. Манай компаний ажилчид 2013 оны хавар БГД-ын  “Гэрэл” асрамжийн газарт мод тарьснаар эхлүүлсэн.

Ивээн тэтгэлэг 
Компани нь зөвхөн ашиг олох биш, олсон ашгаасаа нийгмийн сайн сайхан, ирээдүй хойч үедээ зориулах хэрэгтэй. Програм хангамжийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудыг дэмжин, оюутны дадлага , цагын ажлаар ханган ажилладаг.

Туслах цэс