contact@towersoft.mn   +976 70001011
Онлайн захиалга

Танилцуулга

         Манай ТАУЭРСОФТ ХХК нь 2011 онд байгуулагдан мэдээллийн технологийн чиглэлээр  5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг салбартай 5-12 жил ажилласан туршлагатай  мэргэжилтнүүдээр тогтвортой баг бүрдүүлэн, мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлж, 2016 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийлсэн 80 гаруй том, жижиг төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн ажлын туршлагатай, тогтсон үйл ажиллагааны соёлтой, мэргэшсэн, тогтвортой хүний нөөцтэй, мэдээлэл технологийн өсөж байгаа компани билээ.

БИДНИЙ УРИА: Амжилтын цамхагаа  хамтдаа бүтээе.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бид орчин үеийн мэдээллийн технологийн шийдлүүдийг, мэргэшсэн, туршлагатай боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч, зах зээл дахь байр сууриа улам ахиулсан салбарынхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч  компани байна.

АЛСЫН ХАРАА:

 Бид олон улсын зах зээл дээр мэдээлэл технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч, салбартай манлайлагч компани болно.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС:

  •  Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж
  •  Үр дүнтэй түншлэл
  •  Өндөр хариуцлага
  •  Чанар, бүтээмж
  •  Бизнесийн туршлага
  •  Мэргэшил, манлайлал

Туслах цэс