contact@towersoft.mn   +976 70001011
Онлайн захиалга

OnTime Hospital

Эрүүл мэндийн салбарын МТ-ын шийдэл нь манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл бөгөөд 2011 оноос эхлэн БНСУ, БНХАУ, Япон улсуудын эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгүүдийн үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн системүүдийг судлан Эх орондоо Монгол инженерүүдийн ур чадвараар, Эрүүл мэндийн байгууллагын тухай хууль, журам, стандартад нийцсэн эмнэлгийн удирдлагын нэгдсэн цогц систем /HIS/-ыг "ГУРВАН ГАЛ" нэгдсэн эмнэлэгт түшиглэн бий болгосон. Манай системийг үүдэн, ортой, нэгдсэн, төв гэх мэт бүх шатлалын эмнэлгүүд ашиглах боломжтой.

Мэдээллийн систем нь өвчтөний анхны бүртгэлээс эхлээд хийгдсэн бүхий л шинжилгээ, оношилгоо, эмчийн онош, өвчний түүх, эмчийн үзлэг, эмийн болон эмийн бус эмчилгээ гэх мэт бүх мэдээллийг хийгдсэн цаг хугацаагаар бүртгэн хадгалах, холбогдох тайланг харьцуулан гаргах зэрэг өргөн боломжтойгоор бүтээгдсэн нь танай эмнэлгийн хэрэгцээнд бүрэн нийцэх болно.

СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛУУД:

  • Эмнэлгийн салбарын мэргэшсэн инженерүүд, эмнэлгийн үйл ажиллагаанд тулгуурлана хөгжүүлдэг.
  • Онлайн болон оффлайн гэсэн хосолсон горимд ашиглах боломжтой.
  • Танай эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөнүүдийн нэгдсэн цахим мэдээллийн сантай болно.
  • Цахим өвчний түүх үүсгэх, ашиглах.
  • Амбулатори болон хэвтэн эмчлүүлэгчийн нэгдсэн хяналт, төлбөр тооцооны систем.
  • Лабораторийн шинжилгээний автомат бүртгэл.
  • Эмнэлгийн орлого, зарлага, дотоод хөдөлгөөний дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, дурын хугацааны интервалаар тайлан мэдээг гаргана.
  • Эрх бүхий байгууллагад мэдээлэх тайлан, мэдээг боловсруулах, илгээх.
  • Бизнесийн тогтвортой өсөлт, ажиллах хүчний стратеги төлөвлөлт хийх.
  • Үйл ажиллагааны цогц стандарт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх.
  • Удирдлагын мэдээллийн систем, шуурхай тайлагнах, бодит шийдвэр гаргалт.
  • Байгууллагын хүний нөөцийн нэгдсэн төлөвлөлт, сургалт арга зүйн системийг бий болгох.

Туслах цэс