contact@towersoft.mn   +976 70001011
Онлайн захиалга

Веб сайт хөтлөлт

       Веб сайтыг байнга шинэчилж өөрчилж байх шаардлагатай байдаг. Манай Монголын ихэнх компани, байгууллагууд веб сайт хийлгээд гаргачихвал зорилго биеллээ гээд веб сайтаа огт шинэчилж өөрчилдөггүй. Мөн зарим газрууд веб сайтаа шинэчлэх завгүй, мэдлэггүй, шинэчлэх хүнгүй гэх мэт шалтгаанаар веб сайтаа удаан хугацаагаар шинэчлэхгүй орхидог.

       Веб сайтаа байнга шинэчилж, шинжилгээ хийж сайжруулснаар веб сайт тань таны бизнесийг амжилтад хүргэх хамгийн хямд зардалтай бөгөөд өгөөж өндөртэй хэрэгсэл болж чадна. ТАУЭРСОФТ ХХК нь таны веб сайтын зурган болон текстэн мэдээллийг шинэчлэхээс эхлээд хандалтын шинжилгээ, дизайны өөрчлөлт, веб хуудас шинээр нэмэх, цаашид хэрхэн сайжруулж боловсронгуй болгох талаар зөвлөгөө өгөх, веб сайтын тасралтгүй найдвартай ажиллагааг ханган хамтран ажиллаж байна.

Туслах цэс